Sunday, March 14, 2010

SB-U7-Ex-22

Билл Гетс
Дэлхийн хамгийн баян хүн бол Билл Гетс гэдгийг мэдэхгүй хүн үгүй байх.Түүний 1975 онд найзтайгаа байгуулсан " Microsoft" компани нь дэлхийн хамгийн том программ хангамжын компани болсон төдийгүй тэрээр 31 насандаа дэлхийн хамгийн залуу тэрбумтан болсон юм.
Түүний бүтэн нэр нь 3-р Вильяам Хенри Гетс бөгөөд 1955 оны 10 сарын 28нд АНУ,Сиетли мужид төрсөн.Сургуульд байхдаа ухаантай төдийгүй Математик,ШУ ны хичээлдээ тун сайн байжээ.Түүний эцэг эх нь хүүгээ "Lakeside" нэртэй хувийн сургуульд явуулж хүү ч хамгийн түрүүнд компьютер хэрэглэж сурчээ.13 настай Билл Гетс сургуулийн найз Фаул Ален нар удалгүй хамаг цагаа программ бичиж,даалгавраа хийхийн оронд компьютер оролдох болсон байна.
1973 онд Билл сургуулиа төгсөөд Америкийн хамгийн алдартай их сургууль болох "Харвард"-д сурахаар явжээ.Дара жил нь Фаул Алентай хамт дэлхийн анхны бичил компьютер болох "Altair"-ийн программ бичжээ.Хоёр найз 1975 онд "Microsoft"-г эхлүүлсэн ба Билл Харвардыг орхижээ.ҮҮнээс нэлээд хугацааны өмнө Microsoft ч амжилт олж эхэлсэн байна.ҮҮнээс хойш компани хөгжсөөр компьютерийн программ хангамж,автомат тоглоомын мүтээгдэхүүнээр дэлхийд тэргүүлэх болжээ.
Түүний амжилтын гол нууц бол Билл цаг үргэлж зорилготой маш их ажилладагт байсан юм .Тэрээр хувийн амьдралаа удаан хугацаагаар анхаараагүй ч 1994 онд тус компаний ажилтан Меленда Френч-тэй гэрлэжээ.Мөн 1995 онд түүний хамгийн их борлуулалттай ном болох "ROAD AHEAD"-номоо бичжээ.
Билл Microsoft-г амжилттай авч явахын тулд маш их цаг хугацаа,хүч хөдөлмөр зарцуулсан юм."Маш их ажиллах хэрэгтэй ч би хийдэг,Би ажилдаа үнэхээр дуртай" гэж тэр хэлдэг.Чөлөөт цагаараа үгийн сүлжээ бөглөх,гольф тоглож ШУ-н холбогдолтой ном уншиж алжаалаа тайлдаг.Хэдийгээр тэр хасгийн баян хүн ч гэсэн түүний амьдрал их энгийн бас тэр гэр бүл өөртөө тийм ч их цаг гардаггүй.Гетс их өглөгч учраас бусдад их тусалдаг.Одоогоор тэр буяны байгуулагад маш мөнгө зарцуулсан ч тэрээр үхэхдээ бүх хөрөнгөө ч ийм зүйлд зарцуулахаар төлөвлөчихсөн аж.

No comments:

Post a Comment