"Alton tower"зочид буудал Английн баруун хойд зүгт Statfordshire-н үзэсгэлэнт хөдөө нутгийн төв хэсэгт байрладаг.Минутийн дотор л Британы алдартай үлгэрийн ордон болох "Alton tower"- т хүрэх болно.
Тэд зочиддоо сонирхолтой хөгжилтэй гэнэтийн бэлгээр дүүрэн амралтыг өнгөрүүлэхийг санал болгодог.Буудлын хаалгаар ормогц эртний ачаа тээшийг овоолсон мэт сэтгэгдэл төрүүлэм ер бусын хүлээн авалтын ширээ,тааз хүртэл сунаж нисдэг машин гэх мэт зүйлс таны анхаарлыг татах болно.Мөн үнэхээр гайхалтай төрөл бүрийн сэдвээр засаж бэлтгэсэн өрөөнүүдийн иж бүрдлийг санал болгодог. Тэдгээрт нь "Фетер туулайн унтлагын өрөө","Цэцэрлэгт хүрээлэнгийн өрөө","Судлаачидын өрөө","Далайн дээрэмчиний шоколадан унтлагын өрөө","Хөөсөрсөн Коко Колагын үйлдвэр","Арабын шөнүүдийн цурлуулга"зэрэг магадгүй дэлхийн хамгийн романтик буудлын иж бүрдэл багтана.Бүх унтлагын өрөөний иж бүрдэл нь угаалгын өрөө,цай,кофе чанагч,сансрын телевиз,таны бяцхан хүүхдийн сонирхолыг татах олон зүйл бий.
"Alton tower" зочид буудал таныг бороотой,хүйтэнд ч уйдаахгүй.Өдрийг сонирхолтой өнгөрөөсний дараа та "Далайн дээрэмчний хад"усан санд алжаалаа тайлж болно.Хүүхдэд зориулсан "Далайн лээрэмчин Вилл"ийн клубт Дээрэмчин Биллтэй хамт тоглонгоо нүүрээ элдвээр будах,зураг зурах,шинэ найзуудтай болох зэрэг аятайхан боломжыг ч олгодог.
"Нууц цэцэрлэг" ресторанд дэлхийн олон орны амттай хоолны тж бүрдэлийг санал болгохоос гадна уг буудлын "Dragon","Captain's Bar" нэртэй 2 бааранд оройн цагаар кофе болон коктейл шимэн амрахад тохиромжтой."Alton tower" бол гэр бүлээрээ хүссэнээрээ зугаатай амрахад тохирсон газар.Гэхдээ тэдгээр гайхамшигтай өрөөнүүдийн үйлчилгээг зөвхөн 3р сарын дунд үеэс 10р сар хүртэл хүртэх боломжтой.""н уриа бол "Ид шид хэзээ ч дуусдаггүй" гэдгийн санаарай.тиймээс та захиалахын тулд яараарай.Үнийн хувьд ч түгэээмэл хэрэглэдэг үнийг санал болгодог.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment